Бүтээлийн тайлбар

Монгол улсын Эрдэнэсийн санд хадгалагдаж буй “СОНГОМОЛ ЭХ”-ийн дагуу түүхийн олдвор, ёс заншил, эд хэрэглэл зэргийг тусган, эхийн агуулгад нийцүүлэн дүрүүдийг бүтээж, гайхалтай сонирхолтойгоор толилуулж буй энэхүү бүтээлээр дамжуулан “Монголын нууц товчоо”-той дахин танилцаж, сонирхолтой шинэ өнцгөөс унших боломжтой боллоо. 

Та бүхэн энэхүү эхийг өөрсдөө болон үр хүүхдүүд, ач зээ, шавь нартаа уншиж өгөхдөө мэдэхгүй үг хэллэг, эртний хэлцүүдийн тайлбартай дурын гар утас, таблет, вэб хөтөч ашиглан танилцах боломжтой бөгөөд номонд зориулан гаргах цаашдын нэмэлт контентуудыг үзэх болно. 

Монгол түмний агуу түүхийг үр хойчдоо өвлүүлэн үлдээх, орчин үеийн залууст өөр өнцгөөс сонирхолтой байдлаар танилцуулахад бидний бүтээл жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Энэхүү бүтээл нь бүрэн зурагт 600 орчим нүүртэй, Монголын нууц товчооны 12 бүлэг, 282 зүйл эхийг бүрэн багтаасан зурагт ном юм.   

дэлгэрэнгүй

Тэмүүжиний уг гарал ба
бага насны үе

1. Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно ажгуу. Гэргий нь Гоомарал ажээ.
Тэнгис гэтэлж ирэв. Онон мөрний тэргүүнээ Бурхан халдунаа нутаглаж бүрүйд төрсөн Батачихан ажгуу.

дэлгэрэнгүй

Жич: 
Монголын нууц товчооны 12 бүлэг сонгомол эхийг зурагт хэлбэрээр цааш уншиж судлахыг хүсвэл захиалга өгч үнэгүй хүргүүлэн аваарай.

захиалга өгөх

01

МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО

Монгол хэл дээрх зурагт тайлбар бүхий анхны хэвлэл
Thanks! Message sent.
Failed to send request. Please correct errors and try again.

Төслийн баг

ТӨСЛИЙН САНААЧЛАГЧ, 
ерөнхий менежер: 
Б.Батсайхан /Доктор, профессор/

ТӨСЛИЙН УДИРДАГЧ: 
М.Алтанхундага /МУСТА/
дэлгэрэнгүй...

ХӨРВҮҮЛЭГ: 
Монголын нууц товчоо /Сонгомол эх/

 ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ: 
“Бөртэ чоно тур” ХХК 

ЕРӨНХИЙ РЕДАКТОР: 
С.Чулуун /Академич/, 
М.Дэлгэржав /Доктор, дэд профессор/,
Г.Эрэгзэн /Доктор, дэд профессор/


ХЭВЛЭЛИЙН РЕДАКТОР: Д.Лувсандорж, Э.Мөнхтөр 

УРАН САЙХНЫ РЕДАКТОР: 
Э.Сонинтогос /Доктор, профессор/

ЗУРААЧ: 
Р.Бат-Өлзий /СУИС/, 
М.Билгүүтэй /СУИС/

ХАМТРАН АЖИЛЛАГЧ

Монголын Нууц Товчоо хэмээх түүхэн бүтээлийг анх удаа тайлбарт зурган хэлбэрээр захиалгын дагуу есөн орны хэл дээр бүтээхэд хүч хөдөлмөрөө зориулан хамтран ажилласан эрдэмтэн мэргэд, судалгаа болон менежментийн баг хамт олон, зураач, хэвлэлийн дизайнер, вэб дизайнер, байгууллага, хувь хүн дэмжигч түмэндээ төслийн багийн зүгээс талархал илэрхийлж байна.
дэлгэрэнгүй

Захиалга өгөөд үнэгүй хүргүүлээд аваарай.

Харилцах утас:
+976 8810 9780

Thank you! Your message has been sent.
Unable to send your message. Please fix errors then try again.

Түүхийн өв соёлын дурсгалыг хүүхэд, залууст танин мэдүүлнэ...
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн гурван чиглэлийн нэгд соёлын салбарын асуудлыг тусгасан бөгөөд энэ нь төр, засгаас  соёлын салбарт түлхүү анхаарч байгаагийн илрэл юм. Нийгмийг соёлжуулах, өв соёлуудаа хүүхэд залууст танин мэдүүлэх тал дээр голчлон анхаарч ажиллаж байна.
    
С.ЧУЛУУН 
МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН САЙД