Монгол улсын Эрдэнэсийн санд хадгалагдаж буй “СОНГОМОЛ
ЭХ”-ийн дагуу түүхийн олдвор, ёс заншил, эд хэрэглэл зэргийг тусган, эхийн
агуулгад нийцүүлэн дүрүүдийг бүтээж, гайхалтай сонирхолтойгоор толилуулж буй
энэхүү бүтээлээр дамжуулан “Монголын нууц товчоо”-той дахин танилцаж, сонирхолтой шинэ өнцгөөс унших боломжтой
боллоо.
Та бүхэн энэхүү эхийг өөрсдөө болон үр хүүхдүүд, ач зээ,
шавь нартаа уншиж өгөхдөө мэдэхгүй үг хэллэг, эртний хэлцүүдийн тайлбартай
дурын гар утас, таблет, вэб хөтөч ашиглан танилцах боломжтой бөгөөд номонд
зориулан гаргах цаашдын нэмэлт контентуудыг үзэх болно.
Монгол түмний агуу түүхийг үр хойчдоо өвлүүлэн үлдээх, орчин
үеийн залууст өөр өнцгөөс сонирхолтой байдлаар танилцуулахад бидний бүтээл
жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.
Энэхүү бүтээл нь бүрэн зурагт 600 орчим нүүртэй, Монголын
нууц товчооны 12 бүлэг, 282 зүйл эхийг бүрэн багтаасан зурагт ном юм.
1. Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно ажгуу. Гэргий нь Гоомарал ажээ.
Тэнгис гэтэлж ирэв. Онон мөрний тэргүүнээ Бурхан халдунаа нутаглаж бүрүйд төрсөн Батачихан ажгуу.
Жич:
Монголын нууц товчооны 12 бүлэг сонгомол эхийг зурагт хэлбэрээр цааш уншиж судлахыг хүсвэл захиалга өгч үнэгүй хүргүүлэн аваарай.
Монгол хэл дээрх зурагт тайлбар бүхий анхны хэвлэл
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
"МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО" - г мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай...
Н.Багабанди
Монгол улсын ерөнхийлөгч
Төрийн ордон
Улаанбаатар хот
2004/02/18
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
"МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО" - г төрийн ордонд дээдлэн залах тухай...
Н.Энхбаяр
Монгол улсын ерөнхийлөгч
Төрийн ордон
Улаанбаатар хот
2006/07/08
ТӨСЛИЙН
САНААЧЛАГЧ,
ерөнхий менежер:
Б.Батсайхан /Доктор, профессор/
ТӨСЛИЙН УДИРДАГЧ:
М.Алтанхундага /МУСТА/
дэлгэрэнгүй...
ХӨРВҮҮЛЭГ:
Монголын
нууц товчоо /Сонгомол эх/
ЕРӨНХИЙ ИВЭЭН
ТЭТГЭГЧ:
“Бөртэ чоно тур” ХХК
ЕРӨНХИЙ РЕДАКТОР:
С.Чулуун /Академич/,
М.Дэлгэржав /Доктор, дэд профессор/,
Г.Эрэгзэн /Доктор, дэд профессор/
ХЭВЛЭЛИЙН
РЕДАКТОР: Д.Лувсандорж, Э.Мөнхтөр
УРАН САЙХНЫ
РЕДАКТОР:
Э.Сонинтогос /Доктор, профессор/
ЗУРААЧ:
Р.Бат-Өлзий
/СУИС/,
М.Билгүүтэй /СУИС/
Түүхийн өв соёлын дурсгалыг хүүхэд, залууст танин мэдүүлнэ...
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн гурван чиглэлийн нэгд соёлын салбарын асуудлыг тусгасан бөгөөд энэ нь төр, засгаас соёлын салбарт түлхүү анхаарч байгаагийн илрэл юм. Нийгмийг соёлжуулах, өв соёлуудаа хүүхэд залууст танин мэдүүлэх тал дээр голчлон анхаарч ажиллаж байна.
С.ЧУЛУУН
МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН САЙД
“ Монголын нууц товчоон ” бол монгол хүн монгол нутагтаа монгол бичгээрээ туурвисан албан ёсны төрийн түүх болно."
монголын түүхийн тайлбар толь
"Хүн төрөлхтний соёл нь бичиг, зохиолтой гүн холбоотой. Аливаа үндэстний аж ахуй ба соёлын хөгжил нь ургамал мэт ургадаг бөгөөд үндэс ишээр дамжин цэцэглэдэг юм. Үндэстэн бүрт уран зохиолын анхны цэцэг, дурсгалт бичиг байдаг."
Ц.ДАМДИНСҮРЭН
"Монгол судлалыг хөгжүүлэх нь хүн төрөлхтөнд оруулж буй эерэг хувь нэмэр мөнөөс мөн билээ."
С.ЧУЛУУН
Монголын түүх болсон Монголын нууц товчоо маань олон хүн мэддэг, олон орны эрдэмтэд судалдаг, монголчууд бүгдээрээ судалдаг, амьдрал ахуйдаа хэрэглэдэг болоосой гэж хүсч байна.
Монголын нууц товчоо бол зураггүй, түүхэн ном. Үүнийг зураг хэлбэрт шилжүүлэхийн тулд тухайн үеийн хувцас хэрэглэл, морины эмээл, цулбуур, нум сумны зэв, хувцасны товчны хэлбэр, хувцас ямар оёдолтой байсан зэрэг маш олон судалгаа хийж байж дүрс, зураг бүтээнэ. Энэ нь өөрөө хүнд хүчир судалгааны ажил, авьяас билгийн нийлбэр юм
Монголчуудын эх түүх, бичиг соёл, мэдлэг оюуны далай мэт үлэмж сурвалж болсон “Монголын нууц товчоон”.
"Монголын нууц товчоо бол эрдэм судлалын асар том далай"
Бүх шатны боловсролын байгууллагын хичээлийн шинэ жилийн анхны хичээлийг жил бүр “Монголын нууц товчоо” сэдвээр хийж байхыг боловсролын байгууллагын удирдах ажилтнууд, нийт багш, сурган хүмүүжүүлэгчдэд зөвлөсүгэй.
Монголын нууц товчоо бол Монголын их хаадын угсаа гарвал, монголчуудын ахуй амьдрал, үндэсний түүх, хэл бичиг ,утга соёл, ардын аман зохиол, бөө мөргөл, зан заншилын их нэвтэрхий толь, монгол хэлний үгийн урлагийн сонгодог бүтээл, нүүдэлчний соёлын үл давтагдах хосгүй шинж чанараараа ижилгүй товойж, үеийн үед гайхагдсаар эрин зууныг эзэлсэн их туульс, тал нутгийн анхилам үнэр нэвт шингэсэн түүх, он цагийн дарааллын бичиг мөн.
“Чингис хааны тухай найдвартай түүхэн эх сурвалж бол гагцхүү Монголын нууц товчоо юм”
"Залуучууд цаг үедээ хөл нийлүүлсэн, үр хойч доо түүхээ мэдүүлэх маш хэрэгтэй ном бүтээжээ. Хүүхэд багачууд үзэж, уншихад ойлгомжтой энгийн үгээр тайлбарлаж, зураг дүрс нь комик хэлбэрээр хийсэн нь сайхан болжээ. Та бүхэн үр хүүхдүүддээ энэ номыг авч бэлэглээрэй, юун чихэр жимс."
“Чингис хаан бол дэлхийд урьд өмнө хэзээ ч байгаагүй хамгийн агуу байлдан дагуулагч байсан юм”
“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО бол тэр үеийн сэтгэлгээг яруу тод тусгаснаараа нэн үнэтэй юм”
“Монголын нууц товчоо нь монголчуудын түүх, утга зохиолын дурсгалт эх сурвалж юм”
"МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО бол монголчууд бидний шүтэн дээдлэх хийгээд ширээний ном байгууштай юм. Ширээний ном гэдэг бол байнга сөхөн харж сэдэл, санаа, мэдээлэл, ухаарал авч байхуйц ном гэдэгтэй хэн маргах вэ. Энэ бол нөр их хөдөлмөр л дөө. Уг цуврал зурагт номыг бүтээсэн хамт олонд чин сэтгэлээсээ талархаж байна."
“Монголын уран зохиол нь 1240 оны орчимд бичигдсэн Чингис хаан ба түүний залгамжлагчдын амьдрал, цаг үеийг хөндсөн Эзэн хааны шастир болох Монголын нууц товчооноос эхэлдэг”
Тэмүжин 1185-1206 оны хооронд их, бага гучин хоёр удаагийн тулалдаан хийж байж, монгол угсааны нийт 81 ханлиг, аймгийг араасаа дагуулж, Их Монгол улс байгуулах их үйл хэргийг бүтээсэн билээ.
“Дундат зууны үеийн нэг ч үндэстэн, Монголын адилаар түүхчдийн анхаарлыг татсангүй гэж хэлж болох бол бас “Нууц товчоо” шиг жинхэнэ амьдралыг тодорхой дүрслэн үзүүлсэн дурсгалт бичгийг нэг ч нүүдэлчин үндэстэн үлдээсэнгүй юм” хэмээгээд уг бүтээлийг “тал нутгийн анхилам үнэр нэвт шингэсэн түүх, он цагийн дарааллын бичиг мөн” гэж үнэлжээ.
Чингис хаан бол өнөөгийн ертөнцийг үндэслэгч.
Монголын нууц товчоо нь гайхамшигт бүтээл бөгөөд “Аугаа их түүхийн нэвтэрхий толь бөгөөд ийм дурсгалыг дундат зууны үеийн Ази, Европын нэг ч ард түмэн үлдээгээгүй юм”
“Чингис хаанаас авсан европчуудын цочрол түүхийн хүрдийг эргүүлэх хэмжээний цочрол болсон”
“Чингис хааны үйл ажиллагаанд нураан эвдэх эрмэлзлэл арай түлхүү байсан хэдий ч түүний бүтээх, зохион байгуулах хүсэл зориг нь үлэмж их, эерэг үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч болж байв. Иймд түүхт Орос бол чухамдаа Чингис хааны улсыг залгамжлагч болохыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм”
“Үнэхээрийн шинэлэг, залуу үеийн мэдлэг мэдээлэлд тус нэмэр болохуйц сайхан бүтээл болжээ. Дараа дараагийн хэл дээр бүтээлүүдийг нэн даруй хэвлэж, сурталчлан, дэлхийн бусад оронд Монголыг сурталчлан таниулах их үйлсэд өндөр хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Төслийн баг хамт олонд цаашдын бүтээлүүдэд нь өндөр амжилт хүсье."
Нэг багц буюу 12 бүлэг номыг онлайнаар захиалаад үнэгүй хүргүүлэн аваарай.
Багцын үнэ: 200000 төг
Монголын Нууц Товчоо хэмээх түүхэн бүтээлийг шинэлэг загвараар олны хүртээл болгоход гүнээ дэмжлэг үзүүлсэн байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлж, мэхийн ёсолъё.
Хан-Уул дүүрэг, Улаанбаатар, Монгол улс
+976 - 8810 9780
(Мессеж үнэгүй)
+976 - 7711 9780
order@anima.mn